БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ "ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ" СЭДЭВТ СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД БОЛЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолоор Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах арга хэмжээний тухай шийдвэр гарсны дагуу Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Иргэн төвтэй хөгжлийн төлөө" сургалтыг Чингис хотноо зохион байгуулж байна. Сургалтыг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Уг сургалтыг Удирдлагын академийн багш нар засаглал, иргэдийн оролцоо, багийн түвшинд иргэдэд үзүүлэх үйлчилгээ, Засаг даргын чиг үүрэг, захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын арга барилд сургах талаар удирдан чиглүүлж байна.

18 сумын 89 багийн Засаг дарга хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм.

2023-12-02 19:25:00