Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын ерөнхий захирал Б.Мөнхбаттай уулзалт хийн орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд, 2023-2024 оны өвөлжилт, цаг агаарын хүндрэл, тус ТӨҮГ-аас орон нутагт нийгмийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлт, ажилчдынхаа ая тухтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнх нь хэрэгжилтүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын ерөнхий захирал Б.Мөнхбат нь Нийгмийн хариуцлагын хүрээнд тус орон нутагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, Геологийн байрны чиглэлд инженерийн шугам сүлжээ татах зураг төслийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх Хөлбөмбөгийн талбайн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Танд болон хамт олонд тань Түүхт 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж амжилтын дээдийг хүсэн ерөөе. 2023-11-30 14:00:00