БОР-ӨНДӨР СУМЫН УДИРДЛАГУУД ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, Засаг даргын Тамгын газрын дарга З.Ууганжаргал нар Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албаны үйл ажиллагаанд ашиглагдах 5 ханатай гэр болон Япон улсаас тусламжаар ирсэн 20 ширхэг ажлын хувцсыг гардуулан өглөө.

Мөн хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 онд орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төлөвлөлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албаны бэлтгэл бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хийгдэх арга хэмжээтэй танилцлаа.

2023-12-01 09:05:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0