ХҮҮХЭД ХАМГААЛАЛ ЯВУУЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ

“ЧИ ГАНЦААРАА БИШ, БҮҮ ӨНГӨРӨӨ, БҮҮ НУУГД НӨЛӨӨЛЛИЙН АЯН”-ы хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-аас 14-ний өдрүүдэд сургалт, ажил зохион байгуулагдлаа. Тус ажлын хүрээнд:

✅БӨЦС-ийн нийт багш нарт “Багшийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр;

✅ЕБС-ийн 6, 8, 9 дүгээр ангийн сурагчдад “Цахим орчны зохистой хэрэглээ, сурагчдын ёс зүй ба харилцаа хандлага” сэдвээр;

✅7, 10 дугаар ангийн сурагчдад “Электрон тамхины хор хөнөөл, зөв үерхэл нөхөрлөл” сэдвээр;

✅ 11, 12 дугаар ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт, мэргэжил сонголт, ялгаварлан, гадуурхалт" сэдвээр;

✅6, 12 дугаар ангийн сурагчдад “Чи ганцаараа биш, бүү өнгөрөө, бүү нуугд” сэдвээр;

✅Сурагчдад "Робот" сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө, сургалт

✅Нийт эцэг, эхчүүдэд “Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог” сэдвээр;

✅Бор-Өндөр сумын Сум дундын Шүүхийн албан хаагчдад "Гэр бүлийн жендэрийн харилцаа ба ажлын байран дахь бэлгийн дарамт" сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө, сургалтыг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж ажиллалаа.

2023-11-16 04:10:00