Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийг Дорнод аймагт зохион байгуулж байна.
Өдөрлөгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдардаг иргэд, малчдын төлөөлөл оролцож байгаа юм.
Мөн уул уурхай, хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниуд болон орон нутгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцож байна.