Цаг агаарын аюултай нөхцөл байдалд цас, шаварт суусан, тээврийн хэрэгсэл нь гэмтсэн иргэдэд сайн дураараа тусалдаг "Аврагч" клубын залуусыг ЗДТГ-ын удирдлагууд хүлээн авч баярласан талархсанаа илэрхийлж, санал бодлыг нь сонссон бөгөөд цаашид хамтран ажиллах, дэмжлэг үзүүлж ажиллахын эхлэл болгон богино долгионы станцыг хүлээлгэн өглөө.