Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан "Сумын аварга анги" шалгаруулах шатрын тэмцээнд 247 оюунлаг хүүхдүүд оролцсоноос 6 ангийн 60 хүүхэд шагналт байранд шалгарлаа.
Шилжин явах цомын эзэд, Тэргүүн байр:
Х.Нямбуян багштай 5д анги
Б.Амгаланзаяа багштай 6д анги
Дэд байр:
О.Наранзул багштай 5е анги
О.Батхишиг багштай 9а анги
Гутгаар байр:
Ж.Оюунгэрэл багштай 4б анги
Т.Энхээ багштай 8в ангиуд тус тус эзэллээ.
Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхийн бичгийн эзэд, шилдэг шатарчин сурагч Б.Эгшиглэн, Л.Хонгорзул, Э.Билгүдэй нар боллоо.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан "Тэмүүлэл" шатрын клубын багш дасгалжуулагч Д.Адъяасүрэн, багш С.Гансонгууль нартаа талархал илэрхийлье.