ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Бор-Өндөр сумын төв доторх цас мөсийг цэвэрлэх ажлыг Засаг даргын орлогч Х.Галбадрах, 1-р багийн Засаг дарга И.Энхтуяа, 2-р багийн Засаг дарга У.Пүрэвсүрэн, 3-р багийн Засаг дарга С.Байгалмаа, 4-р багийн Засаг дарга Ч.Саруулмөнх нар зохион байгуулж ажиллалаа. Уг ажилд техник хэрэгсэл болоод хүн хүчний тусламж үзүүлэн хамтран ажилласан Уулс мандал ХХК, Бор-Өндөр мандал ХХК, Ричнай ХХК, ХТД ХХК, Си Эм Кэй Ай ХХК, Бор-Өндөр Хот тохижилт ТБАГУТҮГ-ын хамт олонд талархал илэрхийлье.

Мөн ААН байгууллагууд өөрийн эзэмшлийн ойролцоох 500 метр газрыг тогтмол цэвэрлэж цас мөсийг арилгаж байх, иргэд та бүхнийг хашаа хороо, байр орцныхоо гадна талбайг цэвэрлэж аюулгүй байдлаа хангаж байхыг уриалж байна.

2023-11-17 15:40:00