БОР-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД БӨЦС-ИЙН СУРАГЧДАД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ, АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын бүртгэлийн ажилтны өдрийг угтаж Бор-Өндөр сумын Улсын бүртгэгч П.Энхцэцэг, Э.Оюунням нар БӨЦС-ийн 11 дүгээр ангийн 120 сурагчдад иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ, тоон гарын үсэг, цахим иргэний үнэмлэхний талаарх мэдээллийг хүргэж, сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

Мөн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Цогзолмаа Хамтарсан багийн хүүхэд хамгааллын талаарх танилцуулга, мэдээллийг хүргэлээ.

2023-11-20 16:20:00