Монгол улсын иргэний андгай өргөх ёслолын ажиллагаанд 166 хүүхэд оролцлоо. Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг хүүхдүүдэд баяр хүргэж үг хэллээ. Мөн Засаг дарга Г.Адъяабилэгт "Монгол улсын иргэний андгай"-г уншиж өргүүллээ. Ёслолын үеэр:
Улсын бүртгэгч П.Энхцэцэг ИТХ-н нэрэмжит шагнал
ИТХ-н нэрэмжит шагналаар З.Зоригтманлай, Ү.Бямбабаяр
Засаг даргын нэрэмжит шагналаар Б.Анужин, М.Ням-Эрдэнэ нар шагнууллаа.
Мөн "Улсын бүртгэлийн байгууллага"-ын түүхт 83 жилийн ойг угтан зохион байгуулсан:
"Монгол улсын иргэний андгай"-г цэвэр бичих уралдаанд 1-р байр Ө.Сансармаа, 2-р байр Г.Нарантуяа, 3-р байр Б.Маралмаа
БӨЦС-ийн сурагчдын дундах АХА тэмцээнд 1-р байр Б.Үйлстөгөлдөр, 2-р байр Х.Бадрахзул
МБС-ийн сурагчдын дундах АХА тэмцээнд 1-р байр М.Ням-Эрдэнэ, 2-р байр Г.Гантулга нар эзэлсэн байна.
Хамтран ажилласан О.Энхжаргал, Э.Нандинцэцэг, Б.Батгэрэл, О.Энхжин багш нартаа талархал илэрхийлье.