Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал нар Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонссон билээ. Уг уулзалтын хүрээнд цагдаагийн алба хаагчдаас гаргасан санал хүсэлтийн дагуу ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа Т.Сүхболдод албан бичгээр хүсэлт гарган 41 сая 300 мянган төгрөгний үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн хурд хэмжигч 1 ширхэг, нэг бүр нь 780 мянган төгрөгний согтуурал тандагч багаж 3 ширхэгийг шийдвэрлүүлж мөн ИТХ-н дэргэдэх ГХУСАЗСЗ-с 21 сая төгрөгний компьютер принтер, драйгер, энгэрийн камер болон бусад асуудлыг шийдвэрлэж Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.
Эдгээр багаж хэрэгслийг ашигласнаар орон нутагт гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.