ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Бор-Өндөр сумын хэмжээнд хувийн хэвшлийн Петровис-1, Петровис-2, МТ, Прайм, Петролайн гэсэн ШТС-ууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт шатахууны нөөц бүрдүүлэх, татан авах үйл ажиллагаа цаг агаар болон ханган нийлүүлэгч байгууллагын ачаалал зэргээс шалтгаалан түр саатал үүсээд байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан сумын Онцгой комиссын Удирдлагын баг хуралдан эрүүл мэнд, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хот тохижилт зэрэг төрийн үйлчилгээг хэвийн явуулах зорилгоор аюулгүйн нөөцийг бүрдүүлэн, цас ихээр орж шууран өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан шатахуун шаардлагатай малчдад 30 литр хүртэл шатахууныг Онцгой комиссын цохолтоор олгож байна. Ойрын 2 хоногийн хугацаанд шатахууны татан авалтыг хийхээр ШТС-ын эрхлэгч нар хангагч байгууллагуудтайгаа тохиролцон ажиллаж байгаа болно. Иймд шатахууны татан авалт хэвийн болох хүртэл хугацаанд хүлээцтэй хандана уу.

2023-11-27 16:00:00