ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн хэмжээнд их хэмжээний цас орж зам харгуй хаагдсан. Өнөөдөр буюу 11 сарын 23-нд Бор-Өндөр сумын төвөөс 16 хүртэлх зам, Чингис хот чиглэлийн зам, хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг түрэх, зам гаргах ажлыг гүйцэтгэлээ. Хамтран ажилласан Уулс мандал ХХК, Түшиг Интернэшнл ХХК, Дэвжин дэлгэрэх од ЗБН, Си Эм Кэй Ай ХХК-ууддаа талархал илэрхийлье.

Мөн өглөөнөөс эхлэн эрэн хайх, аврах ажиллагаанд хамтран ажиллаж зам гаргасан Ричнай ХХК-даа тусгайлан талархал илэрхийлье.

2023-11-23 17:45:00