БОР-ӨНДӨР СУМЫН МАЛЧДААР ТОЙРЧ, ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ ТУСЛАМЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА.

Бор-Өндөр сумын хэмжээнд орсон цасны улмаас өвөлжилт хүндрэх нөхцөл үүсч болзошгүй байгаа тул 5-р багийн Засаг дарга Б.Мөнх-Оргил, 6-р багийн Засаг дарга Н.Отгонбилэг, ЗДТГ-ын мэргэжилтнүүд цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж иргэдийн санал хүсэлтийг сонсох, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үзүүлэх, мал эмнэлгийн тасгаас зөвлөгөө өгөх, Аврагч клубын гишүүд зэрэг хамтарсан баг ажиллаж байна.

2023-11-24 11:30:00