Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр сумдад чиглэл, удирдамж хүргүүлж “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн ажилд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй аймаг” 3 сарын аяныг зарласан. Аяны хүрээнд 18 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сурагчдын оролцоотой хурлын хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд зохион байгуулсан ба Бор-Өндөр сумаас төлөөлөгчөөр сонгогдсон З.Отгонбаяр, Б.Баярзул нар хүүхэд хөгжил хамгааллын асуудлаар 39 хүүхдийн хамт хуралдах юм.