МАНАЙ СУМ ЭХ ҮҮСВЭР ДЭЭРЭЭ ХОГОО АНГИЛЖ, ХӨРСӨНД БУЛАГДАХ ХОГНЫ ХЭМЖЭЭГ БУУРУУЛСААР БАЙНА.

Хог хаягдлаа хэрхэн бууруулж байгааг дурдвал:

1. Дахивар цуглуулдаг тусгай өдөртэй тул айл өрх, байгууллагууд 7 хоногийн турш цуглуулсан хуванцар, шил, лааз зэргээ тухайн өдөр хадгалж байгаад өгдөг.

2. Эзэнгүй хогны сав, хог ангилалтын сав олноор байрлуулдаггүй.

3. Дахивар нөөц ангилан ялгах төвтэй.

Энэ удаа 9’399ш дахин ашиглах үндэсний үйлдвэрүүдийн шил, ус ундаа хуванцар сав шахаж нягтруулсан байдлаар 20 гаруй ширхэг, гялгар уут зэрэг дахивар нөөцийг нийлүүлэхээр бэлдсэн байна.

Хэрэгжүүлэн ажилладаг Бор-өндөр Хот тохижилт ТБАГУТҮГ-ын хамт олондоо талархал илэрхийлье.         
    	    
        <div style= 2023-11-08 16:40:00