БОР-ӨНДӨР СУМЫН АВРАГЧ КЛУБЫН ЗАЛУУСТАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Бор-Өндөр суманд 11 сарын 3-5-ны өдрүүдэд орсон цасны улмаас зам харгуй боогдож иргэд төөрөх, машин тэрэгтэйгээ цасанд суух асуудлууд их гарлаа. Энэ үеэр эрэн хайх, аврах ажиллагааг хамтран явуулсан Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс, Аврагч клубын сэтгэл зүтгэлтэй залуустаа талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлс саадгүй бүтэх болтугай.

Иргэд та бүхэн хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байж хариуцлагатай хандахыг уриалж байна ‼️

2023-11-06 15:55:00