Хэнтий аймагт ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн ШУТИС-ийн байгалийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн гүнзгийрүүлсэн анги нээж хичээллүүлэх, ШУТИС-ийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийн чиглэлээр зэргийн ба зэргийн бус сургалтууд зохион байгуулах зэрэг чиглэлээр тус сургуулийн Сургалт, цахим шилжилт хариуцсан дэд захирал Н.Эрдэнэхүүтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Гүнзгийрүүлсэн ангийн сургалтын төлөвлөгөөний дагуу ШУТИС талаас заагдсан хичээлүүдийг тухайн суралцагч ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд дүйцүүлэн тооцохоос гадна ШУТИС-ийн хэрэгжүүлж байгаа ахисан түвшний сургалтыг байгууллагын захиалгаар орон нутагт нь зохион байгуулах боломж бүрдэж байна.