ОРОН НУТАГТ ИННОВАЦ БИЙ БОЛГОХОД ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлага солилцон орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай ажиллах зорилгоор Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр мэргэжлийн болон дээд боловсролын тухай хууль, холбогдох журмын хүрээнд тусгай зөвшөөрөлд заагдсан бакалавр, магистрын боловсрол олгох шаталсан сургалтад орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагын инженер техникийн ажилтан, иргэдийг элсүүлэн сургах, мэргэжил дээшлүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах юм.

2023-11-06 14:55:00