ХХААХҮЯ-НЫ СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТЭНГҮҮД БОР-ӨНДӨР СУМАНД АЖИЛЛАЛАА.

Манай суманд өнгөрсөн хавар ХХААХЯамны дэд сайд М.Ганхүлэг ирж ажиллахдаа өрхийн ногооны аж ахуй эрхэлдэг иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцсан билээ. Энэхүү ажлын хүрээнд Судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг, мэргэжилтэн н.Долгорсүрэн нар "Хүлэмжний аж ахуй эрхлэх аргачлал"-аар сургалт явуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө иргэдэд өгч ажиллав. Мөн тариалан эрхэлж буй газруудын хөрсний шинж чанар, үржил шимийг тодорхойлох зорилгоор нийт 4 газраас хөрсний дээж авч мэргэжлийн лабораторид шинжлүүлэхээр явууллаа.

2023-10-30 18:10:00