БОР-ӨНДӨР СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр 16 иргэнд кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт, захирамжийн хуулбар, 5 иргэнд хаягийн тодорхойлолт олгон, наториатын гэрээгээр 3 иргэний газар өмчлөх эрхийг шилжүүлж, 15 иргэний эзэмшил, өмчлөлийн газрыг мэдээллийн санд орсон эсэхийг шалгаж, 9 нэгж талбарт кадастрын хэмжилт хийж, 1 байшинг мэдээллийн санд орууллаа. Мөн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 байршилд санал авч, 17 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч гарын авлага материалаар үйлчлэн ажилласан бол Улсын бүртгэлийн хэлтэс 52 иргэний гадаад паспортын захиалга авч, 46 иргэнд тоон гарын үсэг олгон, хуулийн этгээдийн бүртгэл 1, эд хөрөнгийн бүртгэл 16, иргэний бүртгэл 1-ийг хийж, өдөрлөгийн үеэр 2 байгууллагаас давхардсан тоогоор нийт 187 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажилласан байна.

2023-10-30 17:50:00