СУМЫН УДИРДЛАГУУД ӨРХИЙН НОГООНЫ АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Бор-Өндөр сумын өрхийн ногооны аж ахуй эрхэлдэг иргэдтэй сумын Засаг дарга Г.Адъяабилэгт уулзлаа. Мөн сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.Өлзийсүрэн "Хоршооны тухай хууль"-аар сургалт явууллаа. Зөвлөгөөнөөр ногоочид газар тариалангийн чиглэлээр хоршоо үүсгэн байгуулж хамтран нэгдэж ажиллах шийдэлд хүрсэн бөгөөд үүнийг эрчимтэй зохион байгуулахад хамгийн их үүсэж буй хүндрэл нь усны асуудал байгаа талаар хэлэлцсэн. Үүнийг орон нутгийн удирдлагууд холбогдох газруудтай хамтарч цаашид зохистой арга хэмжээ авахаар боллоо. Мөн орон нутгаас нийт гурван газар хүлэмжний аж ахуйг хөгжүүлэх санал дэвшүүлснээр энэхүү саналыг тариаланчид дэмжсэн болно.

2023-10-30 17:40:00