Сумын ЕБСургууль, Мэргэжлийн боловсролын сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл 31 төлөөлөгч /хүүхэд/ оролцсон хуралдааныг зохион байгуулж 4 үндсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ИТХ-ын дэргэдэх Мини парламентыг байгуулж төлөөлөгч хүүхдүүдийн олонхийн саналаар 10г ангийн сурагч Б.Баярзул даргаар, Аймгийн нэгдсэн хуралдаанд сургуулийн сурагчдаа төлөөлж оролцох төлөөлөгч /хүүхэд/-р МБС-ийн суралцагч З.Отгонбаяр, ЕБС-ийн сурагч Б.Баярзул нар сонгогдож Аймгийн нэгдсэн хүүхдийн ИТХ-д төлөөлөгчөөр оролцож хүүхэд багачуудад тулгамдаад байгаа асуудлаа аймгийн удирдлагуудад хүргэх, хуралдаанаас гарсан санал хүсэлтийг уламжлахаар боллоо.
Хуралдаанд: Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах, БӨЦС-ийн захирал Ц.Ганхүү, МБС-ийн захирал О.Гибрат, хүүхдийн байцаагч Ж.Алтангинж болон холбогдох мэргэжилтэнгүүд оролцож хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар санал бодлыг сонслоо.
Мөн хүүхдийн хурлыг улирал тутам хуралдуулах, хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлыг сумын удирдлагууд холбогдох байгууллагад уламжлан ажиллах, ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн дэг журмын дагуу хуралдааныг зохион байгуулж байхаар хуралдаанд оролцсон төлөөлөгч хүүхдүүд санал гаргаж шийдвэрлэлээ.