“Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалт Хан Хэнтий чуулгад эхэллээ. Уулзалтад 18 сумын 600 гаруй малчид оролцож, дуу хоолойгоо өргөхөөр ирээд байна.
Чуулганы эхэнд аймгийн Засаг дарга орон бодлого шийдвэрийн талаар, УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлтийн бодлого-Хөдөөгийн сэргэлт”, Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улс 5 жил төлөх шийдвэр, төрөөс малчид руу чиглэсэн бодлого шийдвэр, улсын төсвийн талаар танилцуулга хийж байна. Тэрбээр малчдад тэдний эрх ашгийг хамгаалдаг холбоо чухлыг онцолж, хөдөөгийн сэргэлтийн төлөө хөл нийлүүлэн алхаж, шинэ хөдөөг цогцлоох үйлсэд хамтран ажиллахыг уриаллаа.
Хэнтий аймаг 5,1 сая малтай. 12463 мал бүхий иргэд, 9097 малчин өрхтэй. Нэг малчинд 479 мал ноогдож байгаа улсын дунджаас илүү байгаа юм.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг нар оролцож байна.
Эрдэнэт сүргийн эзэд болсон малчдадаа талархал дэвшүүлье.