"ХҮҮХЭД ХУУЛЬ" 2023 ТЭМЦЭЭНИЙ УРД БҮСИЙН АВАРГААР ФЕМИДА БАГ ШАЛГАРЛАА.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг "Хүүхэд хууль-2023" тэмцээний урд бүсийн аваргаар Бор-Өндөр цогцолбор сургуулийн Фемида баг шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Авьяаслаг сурагчдадаа дараагийн шатны тэмцээнд нь амжилт хүсье.

2023-10-20 10:40:51