ХЭНТИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ U16 НАСНЫ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОР-ӨНДӨР СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Нээлтийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын орлогч Х.Галбадрах, Бор-Өндөр ЕБС-ийн захирал Ц.Ганхүү, Бор-Өндөр сумын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Х.Ержан, Хэнтий аймгийн сагсан бөмбөгийн холбооны менежер Бат-Эрдэнэ нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Тус тэмцээнд 20 багийн 220 гаруй хүүхэд хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож байна. Мөн энэ үеэр сагсан бөмбөгийн 1-р зэргийн болзол хангасан Б.Хос-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж байгаа "Гүн талст" ХХК-ний захирал Л.Төрмөнх танд баярлалаа. Тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

2026-03-28 15:00:00