ХЭНТИЙ АЙМАГТ СУМДЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БОЛОН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА НАРТ СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.

2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Захирагчийн ажлын албаны дарга нартай Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Бор-Өндөр сумын ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал хамрагдлаа.

Сургалтаар:

- Батлан хамгаалах хууль тогтоомж

- Төрийн болон албаны нууцын тухай хууль

- Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургууль зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын талаар

- Улсын дайчилгааны төлөвлөгөөний хэрэгжилт

- 2026 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын зохион байгуулалт

- Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл солилцсон байна.

2026-04-08 10:00:00