БОР-ӨНДӨР СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ 85 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Бор-Өндөр сумын мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааны хяналт, зөвлөн туслах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн дархлаажуулалтад хяналт тавихаар Хэнтий аймгийн Мал эмнэлгийн Улсын хяналтын байцаагч Г.Ганжуураар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа.

Тус ажлын хэсэг нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн дархлаажуулалтын арга хэмжээний технологи, гүйцэтгэлийг хянах зорилгоор 2 малчин өрхийн үхэр сүргийг тарьж хяналаа.

Бор-Өндөр суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 81 өрхийн 3492 үхэрт хийгдсэн ба 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

2026-04-13 14:00:00