“БОР-ӨНДӨР” ҮТП ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

✅ “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн мэргэжилтнүүд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ болон Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар мөн тус суманд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтад Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал болон холбогдох албаныхан, Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Бор-Өндөр ҮТП”-ийн зохицуулагч Э.Хатанболд нар оролцож “Бор-Өндөр ҮТП”-ийн төлөвлөлт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцлоо.

✅ “Бор-Өндөр ҮТП” ашиглалтад орсноор Хэнтий аймаг болон Бор-Өндөр суманд шинээр ажлын байр бий болох, үйлдвэрлэл дагасан үйлчилгээний салбарууд хөгжих, хэвийн хэвшлүүд өсөн бойжих боломжууд нээгдэнэ гэж үзэж байгаагаа сумын Засаг дарга Д.Отгонцэцэг илэрхийлээд тогтвортой хамтран ажиллахаа илэрхийллээ.

✅ “Эрдэнэс ҮТП” ХХК нь жонш, төмрийн хүдэр болон бусад төрлийн ашигт малтмалыг гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хуулийн этгээдүүдээс “Бор-Өндөр ҮТП”-т нэгжээр орох хүсэлтийг цахим сайтаар нээлттэй авч байгаа юм байна.

2026-04-14 14:00:00