ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Ээж, үрсийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө эрдэм мэдлэг, энэрэнгүй сэтгэлээ зориулан

өндөр хариуцлагатайгаар тасралтгүй хөдөлмөрлөж байдаг эх баригчдынхаа үнэтэй хувь нэмэр, нөр их зүтгэлийг өндрөөр үнэлж сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм.

Эхийн инээмсэглэл, нярайн анхны дуу, айл гэрийн аз жаргал бүрийн ард байдаг та бүхний их хөдөлмөрийн үр шимээр олон мянган ээж, хүүхдийн инээмсэглэл гэрэлтэж байдаг билээ.

Хүн амын эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд

чин сэтгэлээсээ зүтгэж буй та бүхэнд

эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, гүн талархал илэрхийлье.         
    	    
        <div style= 2026-05-05 19:15:00