ЗҮҮН БҮСИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутагт танилцуулах, тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөл өнөөдөр Чингис хотод чуулж байна.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон ХХААХҮЯ, ЖДҮГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох албаны удирдлагууд, оролцож, салбарын бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

✅️ Тус чуулга уулзалтанд Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Отгонцэцэг, ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч Х.Галбадрах болон холбогдох мэргэжилтэнгүүд, бизнес эрхлэгч иргэдийн төлөөллүүд оролцож байна.

✅️ Уулзалтын гол зорилго нь орон нутагт тулгамдаж буй асуудлын гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж буй юм.

2026-05-11 18:40:00