ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАНХОЁРДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арванхоёрдугаар хуралдаан 09:00 цагт 94.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

✅ Хуралдаанд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, АЗДТГ-ын хэлтэс, агентлаг, газрын дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар:

1. Чингис хааны “Эзэн сан”-г дээдлэн дэлгэрүүлэх тухай

2. Тамга залах ёслол зохион байгуулах тухай

3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Иргэний зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт оруулах)

4. Зөвшөөрөл сунгах тухай

5. Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх санал уламжлах тухай (Цэнхэрмандал сум, Мөрөн сум)

6. Саналын тухай (Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлд санал гаргах)

7. Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай

8. Үндсэн хөрөнгө шилжүүлэх, актлах тухай

9. Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох

10. Хөтөлбөр батлах тухай (Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр) асуудлуудыг хэлэлцэх юм байна.

2026-05-12 10:10:00