СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙ БАЙГУУЛСАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2025 ОНД ДАРААХ ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛСЭН БАЙНА.

✅ БОР-ӨНДӨР УБҮ: ЕБ-ын Бор-Өндөр сургуулийн Б байрны спорт заалны засвар 250 сая төгрөг, ЕБ-ын Оюуны уурхай сургуулийн спорт заалны засвар 200 сая төгрөг, Цэвэрлэх байгууламж нассосыг шинэчлэх 10 сая төгрөг, Ногоон байгууламжийн усалгааны систем, Соёлын төвийн виртуал дэвшилтэт технологит үзвэр 10 сая төгрөг

✅ "ЖИ ЗЭТ ЭС ВАЙ МАЙНИНГ" ХХК: Соёлын төвийн хөгжим 80.0 сая төгрөг

✅ "ЖИНХУА ОРД" ХХК: Наадмын талбайн зүлэг 20 сая төгрөг

✅ "ТҮШИГ ИНТЕРНЕЙШНЛ" ХХК, "БОР-ӨНДӨР ПОЛЬМАНТ" ХХК: Хүүхдийн 4-р цэцэрлэгийн гадаа талбайн тоглоом 23 сая төгрөг

✅ "СИ ЭМ КЭЙ АЙ" ХХК: 50 ширхэг тарвага 15 сая төгрөг

✅ "ХТД" ХХК: Бор-Өндөр 1-р багт гадаа талбайн тоглоом 10 сая төгрөг

✅ "ӨНӨ МАНДАХ ХӨГЖИЛ" ХХК: Сагсан бөмбөгийн тэмцээнд 5 сая төгрөг

✅ ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТАЛБАЙ: Хүүхдийн 4-р цэцэрлэгт зөөлөн эдлэл 27,2 сая төгрөг

✅ "ЭМ ЖЭЙ ЭС ГОУЛД МАЙНИНГ" ХХК: Хүүхдийн 4-р цэцэрлэгт тавилга, дрож 5 сая төгрөг

✅ "СИ ЭМ КЭЙ АЙ" ХХК: Усан оргилуурын талбайд 3*3 сагсны талбай 40.2 сая төгрөг, Бор-Өндөр сумын нэрийг тив дэлхий, улсад гаргаж байгаа өсөх ирээдүйтэй тамирчинг 1 жил цалинжуулах

✅ "БАЯНТЭГШ" ХХК: Ахмадын үйл ажиллагааг дэмжих 10 сая төгрөг

✅ "ЖИНТАЙХЭ" ХХК: Хот тохижилт, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, ,МБС-д зөөлөн эдлэл, усны гутал 10 сая төгрөг, Оюуны уурхай ЕБС-д 200м хулдаас 5 сая төгрөг

✅ "ӨНӨМАНДАХ ХӨГЖИЛ" ХХК: Стандарт, латин бүжгийн ДАШТ, Зүүн бүсийн физикийн 24-р олимпиадад 5 сая төгрөг

✅ "КОНТЛАЙН" ХХК: Оюуны уурхай ЕБС-д ширээ, сандал 8 сая төгрөг

✅ "БЛАСТЕК" ХХК: МБС-ийн номын санд сандал, ширээ 7 сая төгрөг

✅ "ТЭМҮҮЛЭН ШАКМАН" ХХК: Хүүхдийн 2, 3-р цэцэрлэгийн хичээлийн хэрэглэгдэхүүн, Сагсан бөмбөгийн хотын аварга 3 сая төгрөг

✅ "ӨНӨ МАНДАХ ХӨГЖИЛ" ХХК, "АРВИНХҮДЭР ХХК", "ЖИНТАЙХЭ" ХХК: Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах 20 сая төгрөг

✅ "БОР-ӨНДӨР МАНДАЛ" ХХК: Соёлын төвийн босоо хүлээн авалтын ширээ 6 сая төгрөг, Бор-Өндөр сумын нэрийг тив дэлхий, улсад гаргаж байгаа өсөх ирээдүйтэй тамирчинг 1 жил цалинжуулах

✅ "ЛУТЧУЛУУ" ХХК: Сумын сүлд мод /Гацуур/ 10 сая төгрөг

✅ "МЕГОТАН ЭНЕРЖИ" ХХК: “Хог биш мод таръя”, “Хашаандаа сайхан амьдаръя” уралдааны санхүүжилтэнд 10 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлсэн байна.

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙНУУДДАА БАЯРЛАЛАА.         
    	    
        <div style= 2026-05-18 17:50:00