БОР-ӨНДӨР СУМААС УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Б.Аюурбунь Бор-Өндөр суманд ажиллах үеэрээ Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн сурагч Г.Энхбаясгалан болон түүнийг бэлтгэсэн багш Б.Рэнцэндорж нарт батламж, мөнгөн шагнал гардууллаа.

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа өрсөлдөн амжилт гаргаж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн сурагч, багш нартаа чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье         
    	    
        <div style= 2026-05-22 17:45:00