БОР-ӨНДӨР СУМ САЙН ҮНЭЛГЭЭ АВСАН КОМПАНИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ДАХИН БАЙГУУЛЛАА

Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Отгонцэцэг тус суманд уул уурхай, тээвэрлэлт болон хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өмнөх оны хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг дүгнэж, сайн үнэлгээ авсан компаниудтай хамтын ажиллагааны гэрээг дахин байгууллаа.

Тодруулбал, Жи Зэт Вэй Майнинг, Хөх бишрэлт, Си Эм Кэй Ай ХХК, Новодин, Арвинхүдэр ХХК, АОГО ХХК, Жинтайхэ Лутчулуу ХХК, Бор-Өндөр Мандал ХХК, Сако Флюорит ХХК, Өвөрголд ХХК, ЛилиДаймонд ХХК, Контлайн ХХК болон Жинхуа Орд ХХК-ууд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан юм.

2026-05-24 12:20:00