Бор-Өндөр нутгийн маань гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд өнөөдөр инээд хөөр, баяр баяслаар дүүрэн "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өө тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нутгийнхаа маргаашийг бүтээх бяцхан үрсийн маань баяр дээр баяр нэмж, энэхүү өдрийг мартагдашгүй дурсамжтай болгоход сэтгэл зүрхээрээ хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн:

​Төрийн байгууллагууд,

​Аж ахуйн нэгжүүд,

​Уул уурхайн компаниуддаа гүн талархал илэрхийлье.

​Хүүхдийн төлөөх та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Эх үрсийн баярын мэнд хүргэе.

#Хүүхэд_бүр_аз_жаргалтай_хүүхэд_нас_бүр_дурсамжтай_байг.

2026-06-01 19:25:00