ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ БАГЦ СУРГАЛТАД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Сумын төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтан болон холбогдох ажилчдыг чадавхижуулах зорилгоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх эрх зүйн баримтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах” талаар ЗДТГ-ын мэргэшсэн албан хаагч А.Өлзийсүрэн нэг өдрийн багц сургалт зохион байгуулж ажиллалаа.

Энэхүү сургалтад хамрагдсан албан хаагчид нь архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2025 оны урьдчилсан үзлэгийн үеэр илэрсэн алдаа дутагдлаа бүрэн засах эрх зүйн чадамжтай болж байгаа юм.

2026-01-27 16:30:00