ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАННЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арваннэгдүгээр хуралдаан 09:00 цагт 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, АЗДТГ-ын хэлтэс, агентлаг, газрын дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

2. Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай

3. Зөвшөөрөл сунгах тухай

4. 2026 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай

5. Аймгийн хэмжээнд 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох

6. Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2025 оны хэрэгжилтийг дүгнэх тухай

7. Хэнтий аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай

8. “Гучин сая мод” хөтөлбөр, төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилтийг дүгнэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ

2026-01-28 11:00:00