СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Засаг даргын орлогч нарын оролцоотой сургалт, мэдээллийн арга хэмжээ Байгаль орчны газрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус сургалтанд Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч Х.Галбадрах хамрагдаж байна. ☑️

Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж мэдээлэл өглөө. Мөн 2025 онд өсөлттэй бүртгэгдсэн цахим залилан, хулгайлах, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлаар чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Алтантуяа танилцуулга хийх юм байна.

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа, орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын талаар Хэнтий аймаг дахь референт Ж.Ганбаяр мэдээлэл өгч, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Долгорсүрэн тайлбар мэдээлэл хийнэ.

Сургалтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Эрдэнэцэцэг мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулах юм байна.

2026-01-30 15:00:00