“ЦАГААН САР – ЦАГААН ИДЭЭ 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Хоёр өдрийн турш Чингис хотноо амжилттай зохион байгуулагдсан “Цагаан сар – Цагаан идээ 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа хаалтаа хийж, шилдэг оролцогч, үйлдвэрлэгчид болон идэвхтэй оролцсон сум, хоршоодыг шалгаруулж, шагналыг гардуулсан байна.

ЭКО АМТ ЧАНАРТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР:

▪️ Бор-Өндөр сумын үйлдвэрлэгч Ц.Эрдэнэмөнх

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

▪️ Бор-Өндөр сумын үйлдвэрлэгч М.Оюунтуяа

Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сумын үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлье.

2026-02-04 16:30:00