УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг нар Бор-Өндөр сумын 200 гаруй иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, иргэдээ сонслоо.

2026 оны улсын төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан өнгөрсөн оны намар тойргийн гишүүдээ төлөөлөн тус суманд ажиллаж баригдаж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг сонссон билээ.

Тэгвэл 2026 оны төсөвт 340 суудалтай ерөнхий боловсролын сургуулийн шинэ байрны төсвийг тусгаад байна. Мөн шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тавилга, эд хогшлын асуудалд 90 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг салбарын яамнаас шийдвэрлэсэн.

Өнөөдрийн уулзалтаар Бор-Өндөрчүүд аймгийн төсөв батлахдаа “Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ-ын төсвийг 1 тэрбум төгрөгөөр бууруулсан нь цаашид ажлын доголдол үүсгэж болзошгүйг хөндөн ярьж, Банкны тухай хууль, шугам сүлжээний холболт, цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлаар асуулт асууж, холбогдох хариултуудыг авлаа.

2026-02-05 14:30:00