"ЦАГААН САР - ЦАГААН ИДЭЭ 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА СОЁЛЫН ТӨВД БОЛЖ БАЙНА.

Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн иргэдийн орлого, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор зохион байгуулагддаг уламжлалт "Цагаан сар - Цагаан идээ 2026” үзэсгэлэн худалдаа яг одоо Соёлын төвд болж байна.

Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Сүхбаатар, Говьсүмбэр, Хэнтий аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зорин ирсэн бөгөөд Чингис хотоос үндэсний хувцасны Khadaan брэнд оролцож байгаагаараа онцлог байна.

Иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

2026-02-10 08:30:00