"ЦАГААН САР - ЦАГААН ИДЭЭ 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МАРГААШ БОР-ӨНДӨР ЕБС-ИЙН "А" БАЙРНЫ СПОРТ ЗАЛАНД БОЛНО.

Уламжлалт "Цагаан сар - Цагаан идээ 2026” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж сумын Засаг дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар тус үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ амжилт хүсэн талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр Соёлын төвийн дууны багш И.Мурат болон "Үүлэн чавхдас", "Тэнгэрийн эгшиг" хамтлагийн авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүллээ.

Үзэсгэлэн худалдаа маргааш буюу 02 сарын 11-ний өдөр явагдаад дуусах бөгөөд Бор-Өндөр ЕБС-ийн "А" байрны спорт заланд болно. Иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирээрэй.

2026-02-10 10:00:00