БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ХУРАЛ БОЛЛОО.

Сумын Засаг дарга байгууллагын дарга, эрхлэгч нартай ээлжит хуралдааныг хийж цаг үеийн мэдээлэл солилцож энэ оныг сахилга хариуцлагын жил болгон ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Тус хуралдаанаар:

- Засаг даргын орлогч: 2025 онд аймгийн төсөв, сумын ОНХС, давсан орлого болон уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллах гэрээний хүрээнд төрийн багууллагуудад оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцууллаа.

- Цагдаагийн хэлтэс: Өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл;

Хууль бус архи, согтууруулах ундааг худалдан авахгүй байх;

Аливаа төрлийн залилангийн шинжтэй мэдээлэлд итгэхгүй байх, хувийн мэдээллээ дамжуулахгүй байх зэргийг анхаарууллаа.

- Онцгой байдлын хэлтэс: Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол авч байх;

Баяр ёслолын үед хариуцлагатай жижүүрийг гарган ажиллахыг анхаарууллаа.

- Нэгдсэн эмнэлэг: Халдварт сүрьеэ өвчний талаарх мэдээлэл болоод шинж тэмдэг илэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэг, рентген шинжилгээг өгөх;

Улаанбурхан, улаануудын дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.

2026-02-10 10:30:00