"ЦАГААН САР - ЦАГААН ИДЭЭ 2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Сар шинийн баярыг угтан зохион байгуулсан "Цагаан сар - Цагаан идээ" үзэсгэлэн худалдаанд 35 баялаг бүтээгч иргэд оролцлоо. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Бор-Өндөр сумын нарийн боов үйлдвэрлэгч Д.Цэвэлсүрэн, гар урлал үйлдвэрлэгч Г.Уранцэцэг нарын бүтээгдэхүүн шилдгээр шалгарч тус бүр 100.000 төгрөгийн хаяг, шошго хийлгэх ЭРХИЙН БИЧИГ гардууллаа.

Мөн сүүлийн жилүүдэд цагаан идээг арвин их үйлдвэрлэж иргэдийг өдөр бүр эрүүл цагаан идээгээр хангадаг баялаг бүтээгч Ц.Эрдэнэмөнх-ийн хөдөлмөрийг үнэлж "ХАН ХЭНТИЙ АЛДАРТАН" тэмдгээр шагналаа. Нийт оролцсон иргэддээ цаашдын ажилд нь амжилт хүсье.

2026-03-11 17:30:00