Бор-Өндөр сумын хийд, хашаа, цахилгааны монтаж, цутгамал явган зам, зулын өргөө, 2 суваргыг иж бүрэн засварлаж, моджуулна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Жи Зэт Эс Вай Майнинг” ХХК гандан хийдийг бүрэн шинэчлэн сэргээн засварлах боллоо.

Сумын Засаг дарга Д.Отгонцэцэг “Жи Зэт Эс Вай Майнинг” ХХК-ны захирал Батхолбоотой 2026 онд хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, зураг төсвийг нь хийлгэн 120.0 сая төгрөгийн өртгөөр “Гандан хийд”-ийг бүрэн засварлаж энэ оны 06 сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр боллоо.

Мөн сумын Засаг дарга 2026 онд уул уурхайн компаниудтай гэрээ байгуулахдаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2026-02-13 10:30:00