АЖ АХУЙ НЭГЖ, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

“Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/37 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

Шалгалтын явцад 81 нэр төрлийн 533 ширхэг 2,160,950 төгрөгийн үнэ бүхий хугацаа дууссан бүтээгдэхүүнийг илрүүлж, устгал хийлгүүлсэн.

Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Улсын байцаагчийн гаргасан зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.

2026-02-13 12:00:00