17 жарны Сүрээр дарагч хэмээх Гал морин жилийн "Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нийтийн золголт" шинийн нэгний өдөр боллоо.

Тус үйл ажиллагааны үеэр өөрийн хариуцсан салбартаа үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан эрхмүүдэд шагнал гардууллаа.

- МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор Ж.Цэндум, Л.Ганболд, Д.Энхбаатар, Б.Алтанчимэг, Ц.Цэрэндолгор

- МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт" медалиар Д.Энхбат

- Зам тээврийн сайдын тушаалаар МУ-ын Засгийн газрын шагнал "Онц тээвэрчин" хүндэт тэмдгээр А.Эрхэмбаяр

- Аж үйлдвэр, эрдэнэс баялгийн сайдын тушаалаар "Тэргүүний уурхайчин" тэмдгээр Ч.Даваахүү, Б.Бүрэнцогт, Д.Отгонбат, Б.Ууганбаяр, Х.Одонтуяа

- Аж үйлдвэр, эрдэнэс баялгийн сайдын тушаалаар "Үйлдвэрийн тэргүүний ажилтан" тэмдгээр Б.Сэргэлэнбаатар

- Аж үйлдвэр, эрдэнэс баялгийн сайдын тушаалаар "Газрын тосны тэргүүний ажилтан" тэмдгээр Ц.Түмэнжаргал

- Модон могой жилийн "Оны онцлох иргэн"-ээр Баатарын МАГСАРЖАВ

- "Сумын аварга тариаланч"-аар Дугарсүрэнгийн ТУНГАЛАГ нарыг шагналаа.

2026-02-19 14:30:00