Уг тэмцээнд Хэнтий аймгийн буудлага спортын "10.9" клуб болон Бор-Өндөр сумын "Есүхэй мэргэн" клубын насанд хүрэгчид, өсвөрийн багийн тамирчид, буудлага спортыг сонирхогчид зэрэг 100 гаруй тамирчид цэц сорьж дүнгээ гаргалаа.
Тэмцээний зохион байгуулагчаар Монголын буудлага спортын холбоо, Хэнтий аймгийн Биеийн тамир спортын хороо, Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, "Есүхэй мэргэн" клуб, ерөнхий ивээн тэтгэгчээр Л.Төрмөнх захиралтай "Гүн талст байгаль"ХХК, ивээн тэтгэгчээр Д.Гэрэлт-Од захиралтай "Дэвжин дэлгэрэх од" ХХК ажиллалаа.
Бор-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-аас "Есүхэй мэргэн" клубыг үүсгэн байгуулагч спортын мастер Ц.Цэрэннадмидад хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр буудлага спортын зэрэг хангасан тамирчдад зэргийн үнэмлэхийг гардуулав.
Хийн урт буу эмэгтэй төрөлд:
1. Хэнтий спортын мастер Б.Нарандагина
2. Бор-Өндөр сум ЕБС Г.Түмэнжаргал
Хийн урт буу эрэгтэй төрөлд:
1. Бор-Өндөр 1-р зэргийн тамирчин Л.Төрмөнх
2. Бор-Өндөр спортын дэд мастер М.Мажиг
3. Хэнтий 2-р зэргийн тамирчин Ш.Баяр-Эрдэнэ
Хийн гар буу эмэгтэй төрөлд:
1. Бор-Өндөр спортын мастер Ц.Цэрэннадмид
2. Бор-Өндөр 2-р зэргийн тамирчин Г.Болорцэцэг
3. Бор-Өндөр сум 3-р зэргийн тамирчин П.Энхмаа
Хийн гар буу эрэгтэй төрөлд:
1. Бор-Өндөр спортын дэд мастер Б.Мөнхзул
2. Бор-Өндөр 2-р зэргийн тамирчин А.Батзолбоо
3. Бор-Өндөр сумын тамирчин Г.Ганбаяр
Хийн урт буу эмэгтэй (өсвөр) төрөлд:
1. Хэнтий спортын дэд мастер Д.Номин
2. Бор-Өндөр сум спортын дэд мастер Б.Удвалцэцэг
3. Хэнтий 1-р зэргийн тамирчин Э.Энхриймаа
Хийн урт буу эрэгтэй (өсвөр) төрөлд:
1. Хэнтий 3-р зэргийн тамирчин С.Нандин-Эрдэнэ
2. Хэнтий 1-р зэргийн тамирчин Д.Нандин-Эрдэнэ
3. Хэнтий 2-р зэргийн тамирчин М.Мөнх-Арвижих
Хийн гар буу өсвөр (эм) төрөлд:
1. Бор-Өндөр сум 1-р зэргийн тамирчин Т.Хүслэн
2. Бор-Өндөр 3-р зэргийн тамирчин Б.Төгөлдөр-Эрдэнэ
3. Бор-Өндөр 3-р зэргийн тамирчин С.Үжин
Хийн гар буу өсвөр (эр) төрөлд:
1. Бор-Өндөр 3-р зэргийн тамирчин М.Алдармөнх
2. Бор-Өндөр 1-р зэргийн тамирчин Б.Учрал
Хийн урт буу сонирхогч (эрэгтэй) төрөлд:
1. Ерөнхий боловсролын сургууль Д.Мөнхбат
2. УБҮ авто цех Н.Энхтөр
3. Мэргэжлийн боловсролын сургууль А.Мөнхбат
Урт буу сонирхогч (эмэгтэй) төрөлд:
1. Онцгой байдлын хэлтэс Ч.Өлзийжаргал
2. Хэнтий аймаг Ж.Баярмаа
3. Уулын баяжуулах үйлдвэр Ц.Тэлмэн
Урт буу сонирхогч өсвөр (эрэгтэй) төрөлд:
1. Бор-Өндөр сум М.Мөнхжин
2. Бор-Өндөр сум Б.Хангайван
3. Бор-Өндөр сум Б.Сумъяабаяр
Урт буу сонирхогч өсвөр (эмэгтэй) төрөлд:
1. Хэнтий аймаг О.Баярцэцэг
2. Бор-Өндөр сум М.Мөнх-Ану
3. Бор-Өндөр сум Д.Халиунаа
Багийн төрөлд:
1. Хэнтий аймгийн "Титэм" баг
Спортын дэд мастер Д.Номин
1-р зэргийн тамирчин Д.Нандин-Эрдэнэ
Сонирхогч О.Баярцэцэг
2. Бор-Өндөр сум "Мэргэн" баг
Спортын дэд мастер Б.Мөнхзул
1-р зэргийн тамирчин Т.Хүслэн
Сонирхогч М.Алтанзул
3. Бор-Өндөр сум "Есүхэй" баг
Спортын дэд мастер Б.Удвалцэцэг
3-р зэргийн тамирчин М.Алдармөнх
Сонирхогч Ц.Тэлмэн
2026-03-18 17:20:00