БОР-ӨНДӨРЧҮҮД УЛААНБААТАР ХОТОД АНХ УДАА НЭГДСЭН ЗОЛГОЛТОО ХИЙЛЭЭ.

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Бор-Өндөрчүүдийн нэгдсэн золголт 2026 оны 03 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү золголтонд ахмад, дунд үеийн 213 хүн хүрэлцэн ирж нэгэн өдрийг халуун дотно яриа өрнүүлэн уулзан золголоо.

Тус уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан "Ричнай" ХХК, "Си Эм Кэй Ай" ХХК, "Бор-Өндөр" УБҮ, сумын Төрийн байгууллагууд, Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн сурагчид мөн Д.Бат-Эрдэнэ багштай "Болор шигтгээ" хамтлаг, Бор-Өндөр сумаас төрөн гарсан урлагийн авьяастнууддаа баярласан талархсанаа илэрхийлье.

2026-03-18 18:00:00